Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээр нэвтэрч байгаа иргэд заавал ПСР шинжилгээ 72 цаг тутамд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Налайх дүүргийн Онцгой комисс гаргалаа.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүрэгт “Ковид-19” халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авч байна.
Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар-Налайх чиглэлд аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байх, албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн, халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, дүүргийн нийт иргэдээ хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн, гэртээ байхыг уриалж байна.
Л.Баяр