Шинэ коронавирус буюу “Covid-19”-ийн халдвар дэлхий нийтийг цочроогоод буй цагт хувийн ариун цэврээ хангаж эрүүл мэндээ хамгаалах нь нэн тэргүүний зүйл болоод байна. Та эм ханган нийлүүлэх газар болон эмийн сангуудын үүдэнд амны хаалт болон гар ариутгагч дууссан гэх бичгийг харсан байх.
Танд болон танай гэр бүлд хэрэг болох гэрийн нөхцөлд гар ариутгагч хийх аргыг хүргэе.
Гар ариутгагч хийх орцыг цуглуулах хэрэгтэй.
Үүнд:
2/3 аяга 99 хувьтай ариутгалын спирт /изопропилийн спирт/ эсвэл архи
1/3 аяга зуун настын гел
8-10 дусал байгалийн гаралтай тос /лаванда, башир цэцэг, синнамон, ваниль, бэрсүүт жүрж гэх мэт/
Хольж, хутгах сав
Халбага
Юүлүүр
Гар ариутгагч хийх сав
Спирт юм уу архийг зуун настын гелитэй хольж, хутгана. Үүний дараа сайхан үнэртэй байгалийн гаралтай тосоо нэмж мөн сайтар хутгаснаар таны гар ариутгагч бэлэн болно. Ингээд юүлүүр ашиглан гар ариутгагчаа саванд хийж аваарай.
Updown.mn