Хэвлэлийн Хүрээлэн нь “Хэвлэл мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах” төслийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн зөвлөмжийг цувралаар сэтгүүлч, хэвлэн нийтлэгч хэн бүхэнд хүргэж байна.
Эдгээр зөвлөмжийг улс төр, эдийн засаг, байгаль орчин, спорт зэрэг тодорхой сэдвээр нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлд дүн шинжилгээ хийж, монголын сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдааг жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн удирдамж, хэм хэмжээтэй харьцуулж бэлтгэсэн байна.
Нийтлэл, нэвтрүүлгээ олны хүртээл болгохоос өмнө дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. Хүнлэг, мэдрэмжтэй сэтгүүлч та: Эмэгтэйчүүдийг уламжлалт ойлголтоос өөр дүрээр харуулж чадсан уу?
Хэвлэлийн хүрээлэн