Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өчигдөр 18 цагт хамгаалалтад авсан. БГД-т байрлах уг эмнэлэгт шинэ голомт болоод байгаа Ачтан эмнэлгийн эмч ирж өвчтөн үзүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тийм учраас зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан юм.
Тэгвэл эмч ажилчдын шинжилгээний хариу PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
Л.Баяр