Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпийн эрх олгох тэцээнүүдийг зарлалаа

2021-01-05 09:241min0
8f1bd89579bd9ce8af14a918789bf2e1_x3-768x579

Токиогийн олимпийн эрх олгох тивүүдийн тэмцээн болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос эцсийн байдлаар зарлалаа.

Азийн бөхчүүд ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд олимпийн эрхийн төлөө өрсөлдөх бол залгуулаад 12-17-нд тивийн аваргад хүч үзэх юм. Тус хоёр тэмцээн Казахстаны Алматы хотод болно.

Тэмцээний хуваарь:

  • III.18-21 – Европ тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Унгар, Будапешт)
  • IV.2-4 – Африк тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Марокко, Эль-Жадида)
  • IV.9-11 – Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Казахстан, Алматы)
  • IV.12-17 – Азиин аварга шалгаруулах тэмцээн (Казахстан, Алматы)
  • IV.19-25 – Европын аварга шалгаруулах тэмцээн (Польш, Варшав)
  • V.6-9 – Дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн (Болгар, Софи)
  • V.27-30 – Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн (Бразил, Рио-де-Жанейро)

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй