Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.03-ны 06:00 цагаас 2021.01.04-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 11,644 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 19 объектын 16,202 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
ОНЦЛОХ: Улаанбаатар хотын хүнсний зах, худалдааны төвүүдийн ажилтан, худалдаа эрхлэгчдийг PCR шинжилгээнд хамруулах үйл ажиллагаанд 32 улсын байцаагч хяналт тавин ажиллаж шинжилгээ авах өрөө тасалгааны бэлэн байдал, бэлтгэл ажлыг шалгаж зөвлөгөө өгөв. Шинжилгээ авах явуулын баг нийт 24 худалдааны зах, төвийн 205 ажилтан, 1423 худалдаа эрхлэгчээс шинжилгээ аваад байна.
Мөн Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн 28 хоногийн турш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд энэ сарын 01-03-ны өдрүүдэд аймгийн хүн амын 10 хувийг PCR шинжилгээнд хамруулахаар төлөвлөж, 2021.01.03-ны өдрийн 19 цагийн байдлаар 11,978 хүнийг шинжилгээнд хамруулсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ авч байгаа цэгүүдэд хяналт тавьж ажиллажээ.
ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 42 байранд 1773 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр 803 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Тусгаарлан ажиглах 4 байранд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй байна.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2021 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд 15 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 9 тусгаарлан ажиглах байр, 19 түргэвчилсэн оношилгооны цэгийн хог хаягдлыг тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 3351.2 кг хогийг устгасанаас 636.1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2715.1 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 2 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 25 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 173 тээврийн хэрэгсэл, 121 жолооч, хилээр гарсан 162 тээврийн хэрэгсэл, 113 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 3,081 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 296 улсын байцаагч хяналт тавьж, 7,426 (шинжилгээ өгсөн 986) иргэнд зөвлөгөө өгсөн.
Тавантолгой түлш ХХК 4644.13 тн түлш үйлдвэрлэж, 3061.2 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 67 цэгт хяналт хийхэд 369 тн түлшний нөөцтэй байна.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 6 дээж шинжилгээнд ирж, 4 дээжийн шинжилгээний хариу гарчээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар