Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдын яам эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг Консулын хэлтэс үргэлжлүүлэн хийх бөгөөд энэ оноос эхлэн https://form.jotform.com/203621670278455 холбоосоор шинээр бүртгэл явуулах болсныг мэдэгдэж байна.
Тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн бүртгэлийн charter.tokyo@gmail.com цахим шуудангаар өнгөрсөн жил бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд цаашид энэ цахим шуудангаар бүртгэл явагдахгүй болохыг анхаарна уу.
Энэ оны Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн анхны нислэгийн товыг Улсын Онцгой комиссоос хараахан гаргаагүй байгаа тул товыг гармагц жич мэдэгдэх болно.
Цар тахлаас үүдэн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг зогссонтой холбогдуулан өнгөрсөн онд тус Элчин сайдын яамны Консулын хэлтэст тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн нийт 3035 гаруй иргэд бүртгүүлснээс 2568 иргэнийг 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулаад байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ