Өнөөдөр нийслэлийн 97 чиглэлд 890 автобус, 10 аж ахуй нэгжийн 493 такси нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу үзүүлж байгаа. Нийтийн тээврийн автобусаар дээрх хугацаанд 34419 зорчигч үйлчлүүлжээ.
Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 890 автобус, 369 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийв. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна. Иргэд зорчих картыг 27 722 удаа уншуулжээ.
Б.Эрдэнэ