Сибирийн иргэд чаг мөөг хэрэглэдгийнхээ ачаар эрүүл мэнд нь сайн байдаг гэж Хятадын Sina порталд тэмдэглэжээ. Тэд чаг мөөгийг үхэшгүй мөнхийн мөөг гэсэн байна.
Чаг мөөг бол дархлаа сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шарх аниулах, шумуул хөөх төгс бэлдмэл гэжээ.
“Чаг мөөг нь өл сайн дарж, биеийг эрч хүчээр тэтгэдэг. Сибирийн ойд амьдардаг олон хүн урт насалдаг нь чаг мөөгийг тогтмол хэрэглэдэгтэй холбоотой” гэж бичжээ.
Хятадууд ч мөн модон дээр ургадаг ган ганодерма буюу улаан мөөг хэрэглэдэг. Гэхдээ чаг мөөг үүнээс ч илүү ашигтай гэж нэрлэж байна.
Чаг мөөг нь хус модонд ургадаг бөгөөд үүнээс болоод “хусны хар мөөг” гэдэг нэр хүртэл авчээ. Чагийг ургамлын цай бэлтгэхэд хэрэглэдэг. Ардын анагаах ухаанд хавдрын эсрэг, ходоодны шархны бэлдмэл болгон хэрэглэдэг.
Өнгөрсөн жил Оросын вирус судлал, био технологийн улсын эрдэм шинжилгээний “Вектор” төвийн мэргэжилтнүүд чаг мөөгний усан ханд коронавирус эрчмийг дардаг байж болзошгүй гэж мэдэгдэж байсан аж.