2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 93 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж буй юм. Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 972, гарсан 1045 буюу нийт 2017 автомашин нэвтэрсэн байна.

Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 1778, гарсан 1861 буюу нийт 3639 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй хэмээн НОК-оос мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн