Жилийн хамгийн сэтгэл догдлуулам үе бол хоёр оны зааг болох арванхоёрдугаар сар билээ. Хүн бүхэн хуучин оноо дүгнэн, үдэж ирэх ондоо илүү ихийг бүтээх урам зоригоор тэтгэгддэг гайхалтай сар. Энэ жил улс даяараа хөл хорионд орж, шинэ оноо гэр “зуур” өнгөрүүлэхээр байгаа ч жилийн хамгийн торгон үеийг хамгийн хайртай хүмүүстээ зориулна гэдэг сайхан шүү дээ. Хэдийгээр гарч орох боломж хязгаарлагдсан ч гэр бүлээрээ хийж, аз жаргалыг мэдрэх хязгааргүй боломж бий. Гэр бүлээрээ хийж болох сэтгэл дулаацуулам зүйлсийг хүргэж байна.
Бэлэг авч өгөх
Шинэ жилээр хүн болгон хамгийн сайхан бэлгийг нэгэндээ өгөхийг хичээдэг. Хэн нэгнээс сэтгэлийн бэлэг хүлээж авах сайхан шүү дээ. Заавал үнэтэй бэлэг байх албагүй. Урам өгөх, тэврэхээс эхлээд хэрэгтэй зүйлийг нь онлайнаар захиалаад авч болно. Гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсдэг бол амьтан үрчилж авч өгөөрэй.
Цасан хүн хийж, халуун шоколад уух
Энэ бол хийхэд хялбар ч гэр бүлийн гишүүн бүрт аз жаргал мэдрүүлэх хамгийн сайхан санаа. Гэрийнхээ ойролцоо хүн хөдөлгөөн багатай газрыг зорьж, халуунаа барьдаг саванд шоколадан ундаагаа хийгээд яваарай. Цэвэр агаарт гарч, цана чаргаар гулгаж, цасан хүнээ хийвэл бүр ч гоё. Өвөл заавал мэдрэх ёстой сэтгэл дулаацуулам зүйлсийн нэг юм даа.
Гэр бүлээрээ ҮНЭГҮЙ дата ашиглах
Гэрээсээ ажиллаж, суралцаж, цахимаар бүхнийг хийж байгаа энэ үед таны гэр бүлийн интернэтийн хэрэглээ нэмэгдэж байгаа биз? Гэр бүлээрээ дундаа ашигладаг “Жаргалтай гэр бүл” үйлчилгээний хэрэглэгчдээ Мобиком компаниас шинэ жилийн бэлэг болгож 20GB дата бэлэглэж байгаа гэсэн шүү. “Жаргалтай гэр бүл”-ийнхэн ердөө 5000 төгрөгөөр 25GB дата, мөн дээр нь хязгааргүй ярианы эрх авч байна гэсэн үг юм. Тус үйлчилгээг авахыг хүсэж байгаа бол та ЭНД дарж зааварчилгааг уншаарай.
Захиа бичих
Гэр бүлийнхээ хэн нэгэнд хэлж чадаагүй үгс байгаа юм биш биз? Өөрт нь шууд хэлэхэд эвгүй байгаа бол бүхий л мэдрэмжээ бичиж, талархсан, хайрласан сэтгэлээ захиа болгон өгөөрэй. Шинэ он солигдох мөчид бие биедээ захиагаа бэлэглэж, уншуулаарай. Захиа хамгийн нандин бэлэг болно гэдэгт итгээрэй.
Шинэ жилийн 12 өдрийг тэмдэглэх
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинэ жилийн 12 өдрийн уламжлалыг эхлүүлээрэй. Харин энэ 12 өдрийн турш өөрсдийгөө аз жаргалтай, илүү ойр дотно болгох юу ч хамаагүй хийх ёстой. Модон чихэр авч өгөхөөс эхлээд хамтдаа оройн зоог барьж, кино үдэш зохиож ч болох юм.
Сайн үйл хийх
Шинэ он гарах мөч хамгийн сайхан байдаг. Сэтгэл догдлом. Гэсэн ч ийм сайхан үеийг зутруу, гунигтайхан өнгөрүүлж буй хүмүүст гэр бүлээрээ нийлэн сайн үйл хийж, багахан ч атугай мөнгөн тусламж үзүүлээрэй. Энэ жил айлаар явж, бэлэг тарааж, хүмүүсийг баярлуулах боломжгүй хэдий ч цахим ертөнцийг ашиглан хүмүүст тус дэм болоорой. Жилийн энэ үеэд бусдыг баярлуулахаас илүү сайхан зүйл гэж юу байх билээ?
Гацуураа хамтдаа засах
Шинэ жилийн гацуур модоо гэр бүлээрээ засаж, нэгэн оройг баяр баяслаар дүүрэн өнгөрүүлэх сайхан шүү. Чимэглэл, тоглоомуудаа гэр бүлийнхээ хүмүүсийн нэрээр нэрлэж, хөгжилдөөрэй. Гацаараа засаж дуусаад гэрлийг нь асаагаад гэр бүлээрээ зургаа татуулж, дурсамж болгон баримтжуулахаа мартуузай. Хэзээ нэгэн цагт тэр мөчийг санан, сайхан дурсамж сэргэх нь лав.
Өнгөрсөн оноо дүгнэж цэгнэх
Гэр бүлийн хүрээнд 2020 онд юу хийж бүтээснээ, бас ирэх онд юу хийхээ төлөвлөж, түүнийгээ бүтээлчээр тэмдэглэж, чимэглэн авч үлдмээр байна уу? Сонирхолтой тууз, наалт, дэвтэр, хайчилбарууд нийлүүлж байгаад гэр бүлийн “Оны ном”-ыг хийгээрэй. Танд ойлгож сурах зүйл их, бас хийж бүтээх зүйл ч арвин байх болно.
Шинэ оноо хамтдаа угтах
Баярын өдөр хүн бүхэн чаддаг зүйлсээ хийж, оноо угтахдаа бэлдээрэй. Гэрээ цэвэрлэж, эмх цэгцэнд нь оруулаад үдшийн амттай зоогоо хийж, ширээгээ хамтдаа чимэглээрэй. Шинэ он Таны гэр бүлд сайхан бүхнийг өгнө гэдэгт итгэлтэй байна.