Хуучин он улирч, шинэ оноо угтахын өмнөх энэ торгон мөчид эрхэм та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголоороо хийрхэж омогших биш, хийж омогших цаг хугацаа бидний өмнө тулгараад байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох 2021 ондоо Монгол төрийн ариун голомтыг үүрд мөнх мандан бадраах их оюуны хувьсгалыг эхлүүлж, ирээдүй хойч үеийнхээ төлөө тууштай зоригтой байхыг нийт Монгол түмнээсээ хүсч байна.
Монголчууд бид итгэл сэтгэл нэгдэж, төрийн буруу тогтолцоог халах, нэгдмэл бодлогтой, хариуцлагатай шинэ төрийг төлөвшүүлэх, хууль ёсыг чанд сахиж, Монгол төрийн ариун голомтыг самарч, төрийн нэр хүндийг хэсэг бүлгийн эрх ашигийн олзны төлөө унгасан, тодорхой тооны төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон байгаа нөхдөд хариуцлага тооцож, ард түмнийхээ сайн сайхан, ирээдүйн төлөө, улсынхаа тусгаар тогтнолыг хангаж, бэхжүүлэх их аяныг эхлүүлж буйг онцлож хэлэхийг хүсэж байна.
Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшил ирээдүйн сайн сайхан үйлсийн төлөө, Монгол түмэн бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг авчрахын төлөө хамтдаа хичээхийг хүсэж байна.
Айлчилан ирж буй 2021 он Монгол хүн бүрт гэрэл гэгээ, эрүүл энх, баяр жаргал авчрах болтугай.