Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 20 хүнээс коронавирусын шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:

-БЗД-ийн голомтоос 16 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

-Франфуртийн онгоцоор ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр хоёр халдвар илэрсэн байна.

-ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмнэлгийн ажилтнуудад /эмч, нягтлан/ хоёр халдвар илэрлээ.

-Тэнүүн-Огоо автобус баазын ажилтнууд дундаас дахин нэг халдвар илэрсэн. Тухайн хүн нь тус баазад түлш түгээгч хийдэг, 24 цаг гараад 72 цаг амардаг хүн байна. Энэ хүн арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн бөгөөд тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Тэнүүн-Огоо автобус баазаас нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн