УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа бөгөөд УОК-ын дарга Я.Содбаатар эмнэлэгт гарсан халдвартай холбоотойгоор дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр “Манай улсад дөрвөн ч эмнэлгийн очинд халдвар гарсан гэж хэлж болно. Сэлэнгэ аймагт эмнэлэгт хэвтэж байсан хүмүүст халдвар илэрч, нүүлгэн шилжүүлэлт хийж, эмнэлгийг халдваргүйжүүлсэн. Одоо голомт гараагүй нэлээн хэд хонож байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн дотогшоо орж байгаа багууд дээр эмч ажилчдын дунд халдвар гарсан. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ –д тодорхой шалгалт хийгдсэн, мөн 14 хоногийн турш халдвар хамгааллын дэглэм сахиулах арга хэмжээнүүдийг шат дараатай авч, өчигдрөөс үйл ажиллагаа нь жигдрэх шатандаа орж байна.
Баянзүрх дүүргийн эмнэлэг хувийн эмнэлэг байсан. Дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Баянзүрх дүүргийн голомт бол тархалт ихтэй. Баянзүрх дүүргийн эмнэлэгт хариуцлага тооцно. Хариу арга хэмжээ дутуу явагдсан зүйл бий.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон хувьсгалын бүх эмнэлэгт шалгалт хийгдэж байна. Улсын 30 эмнэлэгт шалгалт хийгээд дуусах шатандаа явж байна. Шалгалтын дагуу тодорхой арга хэмжээ авч ажиллана” гэв.
Н.БАТАА