2020 онд дэлхий дахин өмнө нь үл мэдэгдэж байсан коронавирус гэгч зүйл бүх улс орны энгийн амьдралд эрс өөрчлөлт авчирсан шинэ зүйлтэй тулгарсан юм. Улиран одож буй он олон улсын тавцанд АНУ-ын удирдлага солигдож байгаа, Шинзо Абэ Японы ерөнхий сайдлын суудлаа орхисон, Дональд Трамп “зууны гэрээ” хийсэн, Орос, Европын холбооны харилцаа муудсан, Европт терроризмын шинэ давалгаа гарсан зэргээр дуурсагдажбайна. Эдгээр болон олон улсын бусад үйл явдлуудыг талаар РИА Новости-д дүгнэснийг орчуулан хүргэе.
Гараг өвчлөв
Гуравдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар шинэ төрлийн коронавирусийн халдварыг дэгдэлтийг цар тахал хэмээн зарлав. Судлагдаагүй вирусийн тархалтыг дарахын тулд гуравдугаар сараас эхлэн дэлхийн улс орнууд ар араасаа хилээ хааж, агаарын тээвэр, тэнгисийн зорчигч харилцаагаа зогсоож, нийтээр нь хөл хорио тогтоож, дэлгүүр, баар, ресторан, музей, театр, соёл амралтын газруудыг хааж, тээврийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдыг зайнаас ажиллуулж, хот доторх хөдөлгөөнийг эрс хязгаарлах зэрэг хатуу арга хэмжээ авч эхэлжээ.
Цар тахлын сөрөг давалгаа дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлж, дөрөвдүгээр сард нефтийн үнэ тэгээс доош түвшинд хүрч унасан байна. Мөн дэлхийн агаарын тээврийн салбар, аялал жуулчлал, жижиг дунд бизнес асар их хохирол амсжээ.
Хилээ хааснаас болоод дэлхий даяар хүмүүс хүнд байдалд орсны нэг нь хэдэн арван мянган жуулчид харийн улсад түгжигдэж, гэртээ харьж болохгүй болсноос гадна олон хүн бусад улс руу эмчилгээ хийлгэх, сурах, ажиллахаар явах боломжгүй болжээ.
Цар тахлаас болоод олон улсын арга хэмжээ, чуулганууд ч цуцлагдах буюу хойшлогдож байв. Дэлхий нийт шинэ нөхцөлд дасан зохицож амьдрахаас өөр аргагүй болж, офлайнаас онлайнд шилжсэн байдаг.
Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн өнөдөр түвшний долоо хоног түүхэндээ анх удаа виртуаль байдлаар явагдсан. “Их 20”, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, Европын холбооны удирдагчдын уулзалт, БРИКС, ТУХН зэрэг олон дээд хэмжээний уулзалт виртуаль форматаар явагдсан юм.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар коронавирусийн илэрсэн тохиолдол 75 саяыг давж, 1,6 сая гаруй хүн нас баржээ. Хамгийн олон тооны халдвар авсан орноор АНУ бичигдэж байна. Тус улсад 17 сая хүн халдвар авсан. ДЭМБ-ын жагсаалтад түүнчлэн Энэтхэг, Бразил, Орос, Франц, Испани, Их Британи, Итали, Аргентин, Колумб зэрэг улс халдвараараа тэргүүлж байна.
Одоогийн байдлаар коронавирусний 200 гаруй боломжит вакцин боловсруулалтын шатандаа яваагаас Орос, Хятад, Британи, Америкийн 7 вакцин клиникийн судалгааны 3 дугаар шатандаа үргэлжилж, хэд хэдэн улсад хэдийнээ бүртгүүлжээ. Бүх нийтийн вакцинжуулалт Орос, Их Британи, АНУ, Израиль зэрэг улсад хийгдэж байна.
Рекордууд тогтоосон сонгууль
2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульхэд хэдэн дээд амжилт тогтоосон, эвдсэн гэдгээрээ түүхэнд орж байна. Эхнийх нь ирц. Энэ удаагийн сонгууль сүүлийн 120 жилд хамгийн өндөр ирцтэйгээр явагджээ. Нийт 160 сая гаруй хүн саналаа өгсөн нь нийт сонгогчдын бараг 67% нь бөгөөд ихэнх нь шуудангаар буюу зайнаас саналаа өгсөн байна.
Ковидын эсрэг шаардлагаас болоод энэ аргыг хэрэглэсэн бөгөөд олон муж санал хураалтын дүрмээ өөрчилж, хүмүүсийг санал авах байрандаа биечлэн очих сонирхолгүй хүмүүст боломж олгосон гэхэд болно. Гэвч Доналд Трамп болон бүгд найрамдахчууд үүнийг өрсөлдөгчид нь давуу тал олгох нийтээр нь луйвар хийх зорилгоор зориудаар ингэж хялбарчилсан гэж үзэж байлаа.
Хоёр дахь рекорд нь нэр дэвшигчдийн нас байв. Сонгуулийн үеэр одоогийн төрийн тэргүүн Трамп 74 настай байсан бол Жо Байден 77 настай байсан. Ингээд Байден тус улсын түүхэн дэх хамгийн ахмад настай ерөнхийлөгч боллоо. Харин дэд ерөнхийлөгч Камала Харрис АНУ-ын түүхэнд энэ албанд очиж байгаа анхны эмэгтэй болон бичигдэж байна.
Энэ удаагийн кампанит ажлын бас нэг онцлог нь ардчилагчдаас нэр дэвшсэн Байденыг Цагаан ордны өмнөх эзэн Барак Обама дэмжсэн явдал байв. Сонгуулийн бичигдээгүй хуулийг зөрчсөн өөр нэг асуудал нь засгийн эрхийг шилжүүлэхээс татгалзсан явдал байв. Доналд Трамп санал хураалтын явцад зөрчил гарсан байж магадгүй гэх асуудлаар шүүхэд маргаан дэгдээхийг оролдож, шилжилтийн үйл явцыг сунжруулж байна.
Харин энэ бүх маргаанд арванхоёрдугаар сарын 14-нд болсон сонголтын төлөөллийн санал хураалт цэг тавьсан аж. Хэдийгээр коллегийн гишүүдээс хэн нэг нь сонгогчдын санаа зоригоос зөрж санал өгч магадгүй гэж шинжээчид болгоомжилж байсан хэдий ч Жо Байден төлөөллийн 306-ынх нь саналыг авч, Трампад 232 нь саналаа өгчээ. Энд 270 санал авбал шаардлагыг давлаа гэж үздэг. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн сонгууль нэгдүгээр сарын 20-нд болно.
Гэрээнээс гарав
2020 онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп зэвсэглэлийн хяналтаас гарах олон улсын гэрээнээс Вашингтоноо гаргах бодлогоо үргэлжлүүлж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө, Дундын болон ойрын тусгалтай пуужинг багасгах гэрээ, Нээлттэй тэнгэрийн гэрээнээс гарчээ.
Албан ёсны шалтгаан нь Оросын талаас гэрээний заалтаа зөрчсөн байх магадлалтай юм байна. Тиймээс гэрээ АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахаа больсон гэжээ.
Нээлттэй тэнгэрийн гэрээнд 1992 онд гарын үсэг зурсан нь хүйтэн дайны дараа Европт итгэлцлийг бэхжүүлэх гол зүйлийн нэг байсан юм. Оролцогч 34 улс хоорондоо зэвсэгт хүчний мэдээллээ ил тод цуглуулах, арга хэмжээ явуулахыг зөвшөөрч байлаа. Гэтэл АНУ тавдугаар сарын 22-нд энэ гэрээнээс гарахаа зарлаж, арваннэгдүгээр сарын 22-нд албан ёсоор гарчээ.
ОХУ, Европын холбооны хямрал
Өрнөдийнхөн Москваг Алексей Навальныйг хордуулсан хэрэгт буруутгаснаар ОХУ, Европын холбооны хямрал дахин эрчимжжээ. Навальный наймдугаар сарын 20-нд онгоцоор Томск руу нисэж явахдаа бие нь гэнэт муудаж, Омскийн эмнэлэгт хүргэгдсэн юм.
Омскийн эмч нар шинжилгээ хийснийхээ дараа түүнийг цусан дахь сахар нь огцом өөрчлөгдсөнөөс үүдэлтэй бодисын солилцооны алдагдалд орсон гэж оношилсон аж. Хожим нь түүнийг Герман руу онгоцоор хүргэсэн бөгөөд ХБНГУ-ын Засгийн газар удалгүй цэргийн эмч нарынхаа дүгнэлтэд үндэслэн блогчийг “Новичок” хэмээх байлдааны хордуулагч бодисын бүлгийн уусмалаар хордуулсан гэж мэдэгджээ.
Москва энэ асуудлаар Берлинээс ийм дүгнэлт хийх болсон мэдээллээ илгээхийг хэд хэдэн удаа хүссэн байна. Гэвч ХБНГУ мэдээллээ хуваалцаагүй байна.
Навальныйгийн асуудлаас болоод Европын холбоо Оросын зургаан иргэн, эрдэм шинжилгээний хүрээлэнд хориг тавьж, нутаг дэвсгэртээ орж ирэхийг хоригложээ. Орос ч мөн Герман, Францын хэд хэдэн төлөөлөгчид хариу арга хэмжээ авсан байдаг.
Есдүгээр сарын сүүлчээр Берлиний Charite эмнэлэг Навальныйг эмнэлгээс гарсан, биеийн байдал нь сайн гэж мэдэгджээ. Путин назвал цель истории с публикацией об “отравлении” Навального
Европ дахь терроризмын шинэ давалгаа
Өнгөрөгч намар Европт хэд хэдэн цуврал алан хядах ажиллагаа гарсан нь шашны хэт даврагчдаас үүдэлтэй аюул заналхийлэл өндөр байгааг харуулсан явдал болов. Эхлээд, аравдугаар сарын 16-нд Парисын Конфлан-Сент-Онорин коммунд түүхийн багш Самюэль Патигийн толгойг тасадсан хэрэг гарчээ.
Ийнхүү түүнийг харгис хэрцгийгээр хөнөөсөн нь Charlie Hebdo шог зургийн сэтгүүлд зөнч Мухаммедыг дүрсэлсэн шог зургийг багш үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой хичээлийн үеэрээ үзүүлсэнтэй холбоотой гэнэ. Франц багшийг хөнөөсөн алан хядагч нь Чечень гаралтай, 18 настай, Францад дүрвэгчийн статус авсан нэг этгээд байжээ. Гэмт хэрэгтнийг цагдаа нар устгажээ.
Патитай салах ёс гүйцэтгэх ажиллагааны үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэх эрх чөлөөг цаашид хамгаалах болно, иймэрхүү шог зургаас татгалзахгүй гэж мэдэгдсэн нь Ойрхи Дорнодын хэд хэдэн орны дургүйцлийг төрүүлж, франц бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалсан Францын эсрэг эсэргүүцэл дэгдэхэд хүргэжээ.
Хоёр долоо хоногийн дараа аравдугаар сарын 29-нд Францад бас нэгэн шинэ халдлага гарч, хутга барьсан нэгэн эр Ницца дахь Нотр-Дамын сүмд хүмүүс рүү халдаж, гурван хүний аминд хүрчээ. Ингэхдээ мөн л нэг хүнийг нь толгойг нь тасадсан хэрэг гарчээ. Халдлага үйлдсэн этгээд нь Тунис гаралтай 21 настай эр байсан аж.
Ийм халдлага Австрид ч мөн гарч, Вена хотод арваннэгдүгээр сарын 2-нд хэд хэдэн цуврал буудалцаан болжээ. Халдлагын нэг объект нь жүүдийн сүм байсан байна. Буудалцааны үеэр 4 хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан бөгөөд 22 настай, албани гаралтай Куйтим Фейзулай болохыг нь тогтоожээ.
Brexit тохиов
Их Британи улс нэгдүгээр сарын 31-нд буюу Брекситийн асуудлаарх санал хураалтаас гурван жилийн дараа Европын холбооноос гарлаа. 47 жил холбооны бүрэлдэхүүнд байсан энэ улс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл шилжилтийн үеийн байдалтайгаар аж төрж байгаа юм.
Израиль хөршүүдтэйгээ эвлэрэв
Наймдугаар сард АНУ Арабын Нэгдсэн Эмират Улс, Израиль улс харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд хүрсэнийг дуулгажээ. Ийнхүү АНЭУ нь Египет, Иорданы араас Израилийг хүлээн зөвшөөрсөн Арабын 3 дахь орон болсон юм. Израиль улс харилцаагаа сэргээсний хариуд Иордан голын Баруун эргийн газар нутгийг өөрсдийн эзэмшил гэж зарлахаа түр хойшлуулах шийдвэр гаргасан байна. Үүнээс хагас сарын дараа АНЭУ дээр Бахрейн нэгдсэн байна.
Тэгвэл аравдугаар сард Израиль Судантай, арванхоёрдугаар сард Мароккотой дипломат харилцаа тогтоохоор болжээ.Израиль улс Арабын орнууд ийнхүү харилцаагаа хэвийн болгож эхэлснийг суннит хаант засаглалтай орнууд, Турк, Иран улс Палестинаас урвасан хэрэг гэж буруутгасан байна.
Абэгийн засаглал төгсөв
Японы ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар Засгийн газрын тэргүүний суудлаасаа буусан нь дэлхийн улс төрд гэнэтийн үйл явдал болжээ. Абэ нь Японы улс төрийн ахмад дайчин бөгөөд Засгийн газрыг бараг 8 жил толгойлсон, дайнаас хойших хамгийн удаан байсан хүнээр тодорч байсан юм.
Ингээд эрх баригч Либерал ардчилсан намын шинэ тэргүүнээр Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ёшихидэ Суга тодорслн байна. Тэрбээр Абэгийн бодлогыг өвлөн авч, үргэлжлүүлэхээ амлан гарч ирсэн байна.
Орчуулсан Э.Март