2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 25 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 36 баг ажиллаж 11635 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ.
Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 428 хүн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 357426 хүнд шинжилгээ хийгээд байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.