ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын гишүүн Б.Ууганбаяр өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцон мэдээлэл хийлээ. Энэ үеэр цахим орчинд УОК нэрийг барьж тоглоом хийсэн асуудалд хариуцлага тооцно гэдгийг онцлон хэллээ.
Тэрбээр “Өчигдөр амны хаалтгүй хэсэг хүмүүс зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу ашигласан бичлэг цахим орчинд цацсан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгууллагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр” гэлээ.
Л.Баяр