2020-12-30 12:091min00

“Сайн” ломбардыг дээрэмдсэн этгээд баригджээ

D95_2_912_0004_600-1

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардыг үл таних хоёр этгээд энэ сарын 17-нд дээрэмдсэн. Тухайн этгээдүүдийн нэг нь хэргийн дараа баригдсан бол нөгөөх нь баригдаагүй өнөөг хүрсэн.

Уг хэрэгт холбогдуулан 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, гурван удаа ял шийтгэл эдэлж байсан М.Мөнх-Одыг энэ сарын 26-наас эхлэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан М.Мөнх-Одыг өнөөдөр барьжээ. Түүнийг ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Чулуун-Овоотоос барьсан байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй