Завханы Отгон суманд -49 градус хүрч хүйтэрчээ

2020-12-30 10:041min0
ot

Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, тус аймгийн бүх нутгаар Даваагаас Мягмар гариг (2020.12.28-29)-т шилжих шөнө -32 градус давж хүйтэрчээ.

Тодруулбал, тус аймгийн Отгон сумын нутгаар агаартаа -49 градус, хөрсөнд -51 градус, Баянтэс сумын нутгаар агаар, хөрсөндөө -48 градус хүрч хүйтэрсэн бол Түдэвтэй, Тэлмэн сумын нутгаар агаартаа -47 градус, хөрсөндөө -50 градус, Цэцэн-Уул сумын нутгаар агаартаа -46 градус, хөрсөндөө -49 градус хүртэл хүйтэрсэн байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй