Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 23.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (13.4%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд валютын хадгаламж 1.5 (46.0%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 1.7 (15.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Бага мөнгө (M1) 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 277.4 (7.6%) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 87.0 (2.2%) тэрбум төгрөгөөр буурчээ. Бага мөнгө (M1)-ний 3.2 (82.3%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.7 (17.7%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Бараг мөнгө 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 19.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 412.7 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 12.4 (64.2%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.8 (24.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.1 (11.1%) их наяд төгрөг нь валютын харилцах ажээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 947.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 12.1 (1.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 87.5 (10.2%) тэрбум төгрөгөөр өсчээ.
Мөнгөний зарим үзүүлэлт
Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.
Үндэсний статистикийн хороо