Давстай усаар хоолойгоо зайлах аргыг ханиад, томуугийн халдвар, хоолой өвдөх үед ихэвчлэн хэрэглэдэг. Мөн харшлын шинж тэмдэг илэрсэн үед хэрэглэхийг зөвлөдөг. Хоолойгоо давстай усаар зайлах нь амьсгалын дээд замын халдварын шинж тэмдгийг бууруулахаас гадна хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж хоолойгоо зайлж хэвшихийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа. Бид та бүхэнд давстай усаар хоолойгоор зайлахын ач тусыг хүргэж байна.
1.Амны хөндий дэх нянгийн үржлийг багасгана
Давс нь амны хөндий дэх усыг татаж, давсны хоригийг үүсгэснээр нян, вирусын гаднаас дотогш орохыг хориглодог. Ингэснээр хоолой, залгиурын өвдөлтөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг үүсгэдэг.
2.Хоолойн өвдөлт, үрэвслийг бууруулдаг
Энэхүү арга нь хэдийгээр хуучны арга боловч одоо хүртэл эмч нар зөвлөсөөр байна. Ханиад, томуугийн үед,хоолой өвдөх шинж тэмдэг илэрсэн үед хоолойгоо давсны уусмалаар зайлах нь хүндрэлийг бууруулдаг гэж эмч нар үздэг.
3.Харшлын үед илрэх хоолой сэрвэгнэх зовиурыг арилгана
Нохой, муурын үс, тоос тоосонцрын шалтгаант харшлын үеийн хоолой сэрвэгнэх үед давсны уусмалаар хоолойгоо зайлах нь үр дүнтэй байдаг.
4.Шүд хорхойтох, буйлсны үрэвслээс урьдчилан сэргийлнэ
Судалгаагаар өдөр бүр амны хөндийгөө давсны уусмалаар зайлахад шүлсэнд агуулагдах нянгийн тоог бууруулдаг нь батлагдсан байдаг. Амны хөндийг давстай усаар зайлах нь шүд хорхойтолтыг багасгаж, буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Мөн бусад амны хөндийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх давуу талтай.
Хэрэглэх арга: Давсны уусмалыг хийхдээ 250 мг бүлээн усанд дээр 1/2 цайны халбага давс хийж, өдөрт 2 удаа хоолойгоо зайлаарай. Амтыг нь гоё болохын тулд бага зэрэг лимоны жүүс, зөгийн бал нэмж болно.
Updown.mn