Дэлхий нийтийг хамарсан ЦАР ТАХАЛ болох Ковид-19 вирусын гаралтай өвчний улмаас тогтоосон онцгой байдлын үед өсвөр үеийнхний дунд хамгийн ихээр хөгжиж буй ТИКТОК апплейкшныг ашиглан хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн хөдөлгөөн, эвсэл, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор ТИКТОКООР ДҮҮРЭН ДОЛОО ХОНОГУУД сошиал уралдааныг 6 долоо хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Зохион байгуулагч:
• Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
• Boomerang Mongolia
Шалгуур:
- Долоо хоног бүр Boomerang-ийн залуус тухайн долоо хоногт трэнд болох тиктокыг зарлана.
- Тиктокыг зарлахдаа өөрсдөө жишиг бичлэг хийж үзүүлээд зааврын хамтаар оруулна.
- Тухайн оруулсан тиктокыг хүүхдүүд үлгэрлэн хийж өөрсдийн тикток хуудсандаа PUBLIC тохиргоотой байршуулна.
- Долоо хоног бүрийн зарласан тиктокуудаас хамгийн сайн хандалттай, гүйцэтгэл, агуулга өндөр бичлэгүүдийг сонгож Boomerang Mongolia, Нийслэлийн Гэр бүл,хүүхэд,залуучуудын газрын Фэйсбүүк хуудсанд байршуулна.
- Шалгарсан бичлэгүүдийг тухайн долоо хоног бүр шагнаж, урамшуулна.
- Уралдаанд тавигдах шаардлага:
• @Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Facebook хуудсыг дагасан байх,
• #TiktokДүүрэнДолооХоног хаштагийг ашигласан байх,
• Зааврын дагуу ая, агуулгыг дуурайсан байх
• Бүтээлчээр хандах
• Бичлэгээ нийтэд /public/ тохиргоотой оруулсан байх
Эдгээр шаардлагын дагуу бичлэгээ өөрийн ТИКТОК хуудаснаа байршуулна. Бичлэгнүүдийн 40 хувь хандалтаар, 60 хувь гүйцэтгэл, агуулгаар дүгнэнэ
Хүүхэд залуучууд та бүхнийг уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Эх сурвалж: ГБХЗХГ