Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэннэг хоногийн мэдээг хүргэж байна. /2020.12.28-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1758 дуудлага ирснээс 684 нь яаралтай тусламж, 1016 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1079 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2710 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 20 хүүхэд төржээ. Нийт 25 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 186 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!