Алба хаагчид өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхүүдэд сарын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнээр туслалаа

2020-12-28 12:501min0
133471750_1345807805779615_2475402573726294282_n

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аяныг өрнүүллээ.

Энэ хүрээнд Эрэн хайх аврах салбарын алба хаагчид нэг өдрийн цалингаараа Арвайхээр сумын өрх толгойлсон олон хүүхэдтэй гурван өрхөд сарын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйлээр дэмжлэг үзүүлсэн юм.

Мөн Онцгой байдлын газрын Т.Эрдэнэ-Очир ахлагчтай “Fire Gods” багийн гишүүд Арвайхээр сумын захын хорооллын 50 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулж, бяцхан үрсийг баярлууллаа.

 Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй