Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар тархалт эрчтэй нэмэгдсэн хэвээр байна. ДЭМБ анх 2020 оны есдүгээр сард коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар гарсныг мэдээлсэн. Энэ нь одоогоор Их Британиас гадна Сингапур, Япон зэрэг Азийн улсуудад бүртгэгдээд байна.
Коронавирусийн шинэ хувилбар нь COVID-19-өөс хэд хэдэн ялгаатай байгааг судлаачид мэдээлсэн байна.
Үүнд:
- Халдварлах чадвар өндөр
- Хүүхдийг өвчлүүлэх ихээхэн эрсдэлтэй
- Өндөр настнууд илүү хүнд өвчилж байгаа
- 50-60 хувь нь шинж тэмдэггүйгээр өвчилж байна.
Шинж тэмдэггүйгээр өвчилсөн эхний 1-3 хоногт PCR шинжилгээнд илрэхгүй байх магадлал өндөр байна. Энэ нь цаашид дэлхий дахинд аюул тарих эрсдэл их байгаа юм.
Мөн COVID-19-тэй харьцуулбал шинэ хувилбараар өвчилсөн ахмад настан, жирэмсэн эхчүүд илүү их хүндэрч байгаа талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.
Л.Баяр