Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.27/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагт нийт 14646 хүнд PCR шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илэрлээ.
Эдгээр хүмүүсийн 38 нь Баянзүрх дүүргийн эмнэлэгийн голомтоос үүдэлтэй. Үүнээс 31 нь гэр бүлийн хавьтал, таван өвчтөн, гурван эмч, эмнэлгийн ажилтан. Ингээд тус эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдол нийт 184 боллоо.
Мөн Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс Ковид-19 илэрсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 656 дотоодын халдварын тохиолдол бүртгэгдсэн бол нийтдээ 1121 тохиолдол батлагдав. Өнгөрсөн хугацаанд 711 хүн эдгэрсэн ба энэ нь эдгэрэлт 63.4 хувьтай буйг харуулж байна. Маш хүнд гурав, хүнд долоон хүн эмчлүүлж байна. .
Б.Эрдэнэ