Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.26/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 14227 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар батлагдлаа.
Энэ нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнд, өвчтөн хоёр, сахиур нэг, нэг гэр бүлийн хүн байна. Өнөөдрийн байдлаар тус голомтод нийт 146 хүн өртөж өвчилсөн бөгөөд эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүлээд байна.
Харин үлдсэн гурван тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-д, хоёр хүний ойрын хавьтал нэг хүнээс коронавирус илэрсэн юм. ХӨСҮТ-д 112 ойрын хавьтал илрүүлээд тусгаарласан. Мөн хоёрдогч хавьтал болох 500-гаад хүнийг илрүүлж тусгаарлалаа.
Б.Эрдэнэ