‘COVID-19’-ийн халдвар нийслэлийн найман дүүрэгт бүртгэгдээд байна

2020-12-25 12:211min0
hul

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2020.12.25-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн “COVID-19”-ийн халдварын тохиолдлууд дүүрэг хороогоор нь танилцууллаа.

Үүнд өмнөх буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдвар болон БЗД-ийн эмнэлгээс эхтэй голомтоос халдвар авсан иргэдийн оршин сууж буй хаяг юм.

Баянгол дүүрэг: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 25 хороо. Нийт 40 тохиолдол.

Баянзүрх дүүрэг: 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 хороо. Нийт 148 тохиолдол.

Сүхбаатар дүүрэг: 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороо. Нийт 26 тохиолдол.

Сонгинохайрхан дүүрэг: 1, 2, 5, 7, 8, 9, 13, 19, 24, 26, 29, 30, 36 хороо. Нийт 30 тохиолдол.

Хан-Уул дүүрэг: 4, 10, 16, 18, 21 хороо. Нийт 25 тохиолдол.

Чингэлтэй дүүрэг: 6, 7, 12, 13, 14, 15, 16, 19 хороо. Нийт 14 тохиолдол.

Багануур дүүрэг: 4-р хороо,

Налайх дүүрэг: 3-р хороонд тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй