БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төв энэ жил 3.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

2020-12-24 17:481min0
unnamed

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасаг энэ онд нийгмийн даатгалын санд нийт 1.5 тэрбум вон буюу 3.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлэв.

Нийтгмийн даатгалын тасаг нь хөдөлмөрийн гэрээтэй, албан журмын 5369, сайн дурын 797 даатгуулагчийнхаа нийгмийн баталгааг хангахад анхаардаг.

Түүнчлэн, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 13 жилд Монгол Улсын нийгмийн даатгалын санд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 17.8 тэрбум вон буюу 29.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй