УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлав.
Хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулжээ. Ингэхдээ, УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын таван томьёоллоор нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэсэн байна.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцэслэн батлах санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна.
Б.Эрдэнэ