2020-12-24 16:411min00

Сангийн яам Японы олон улсын хамтын ажиллагааны банктай 37 тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа

tos1

Сангийн яам “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК болох уул уурхайн компаниудын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны Дэд бүтэц, байгаль орчны санхүүжилтийн группийн захирал М.Танимототой цахимаар байгууллаа.

Төсөл нь уул уурхайн машин механизмыг дээрх хоёр уул уурхайн компанид нийлүүлж, техник технологийн шинэчлэл хийх боломж олгоно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.