Жо Байден: АНУ-ын цар тахалтай тэмцэх хамгийн хүнд үе бидний өмнө байна

2020-12-24 15:281min0
biden-01-gty-jt-200904_1599239635979_hpMain_16x9_1600

Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жо Байден Зул сарын баярын өмнөхөн иргэддээ хандаж үг хэллээ. Тэрбээр баярын энэ өдрүүдэд анхаарлаа сулруулж болохгүйг ард иргэддээ анхааруулан “Цар тахлын үеэр хязгаарлалтын арга хэмжээг баримтлах шаардлагатай. COVID-19-тэй тэмцэх хамгийн хүнд үе ирээгүй байна” гэж анхааруулжээ.

АНУ-д өдөр бүр коронавирусээс болоод 3000-аад хүн нас барна. Тун ойрын үед ийм зүйл тохиох бөгөөд энэ тоо буурахгүй гэж Жо Байден мэдэгдсэн байна.

Тиймээс цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байж, тэвчээртэй, шаргуу, шийдэмгий байхыг сануулжээ.

Америкчуудаа вирустэй тэмцэхийг уриалсан Байдены хэлсэн үг Конгрессоос нь цар тахлын үеэр эдийн засгийн хямралд орсон бизнесмэнүүдээ дэмжих хөтөлбөр баталсны маргааш нь гарсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд 75 мянган ам.доллар хүртэлх орлоготой Америкийн иргэн бүр тэтгэмж авахаар болжээ. 600 ам.долларын энэ тэтгэмжийг насанд хүрэгчид, хүүхдүүд авах юм байна.

Орчуулсан Э.Март : www.kp.ru

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй