Коронвируст цар тахлын үед иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон тул Засгийн газраас улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргасан билээ. Тиймээс бид энэ цаг үед айл өрх, албан байгууллага, хувь хүн бүх усаа хэмнэхийг хичээх нь зохистой юм. Ингээд эрхэм уншигч та бүхэнд усаа хэмнэх 16 арга хүргэж байна.
Үүнд:
- Эвдэрхий цоргоо янзал
- Жорлонг хогийн сав болгохгүй байх
- Угаалгын машин болон аяга таваг угаагчийг бүрэн дүүргэж ашиглах
- Ургамлыг өглөө услах
- Жорлонгийн почкинд устай сав болон тосго байрлуул
- Машинаа шаардлагатай үед угаах
- Хоол хийхдээ бага ус хэрэглэх
- Шүршүүрт орох хугацаагаа багасга
- Тагт болон замаа усаар биш шүүрдэж цэвэрлэх
- Илүү гарсан мөсөө ашигла
- Аяга таваг угаахдаа арчиж болох үгүйг шалга
- Жимс ногоо угаахдаа саванд ус хийж угаах
- Бараан өнгийг хувцсыг хүйтэн усанд угаах
- Шүдээ угааж байхдаа усаа хаах
- Жимс ногоо угаасан усаа дахин ашигла