Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ард Кредит ББСБ” ХК тус компанийн хувьцаа эзэмшигч иргэн В.Баяржаргалаас 6.4 сая хувьцааг эргүүлэн худалдан авч буй тухай ТУЗ-ийн шийдвэрийнхээ талаар мэдүүлжээ.
Дээрх хэмжээний хувьцааны үнийн дүн 418.5 сая төгрөг болж байгаа бөгөөд энэ дүнгээр компани хувьцаа нэг бүрийг 65 төгрөгөөр эргүүлэн худалдан авч байна. Энэ нь “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт хувьцааны 2.29 хувь болж байгаа аж.
“Ард Кредит ББСБ” ХК нь өнгөрсөн оны 3 дугаар сард нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжин өөрчлөгдөж холбогдох хууль тогтоомж, СЗХ болон Монголын Хөрөнгийн биржээс баталсан дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Компанийн ТУЗ Монгол Улсын Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа худалдан авах зохицуулалт болон тус хуулийн журмын дагуу шийдвэрлэж, энэ тухай холбогдох мэдээллийг энэ сарын 22-нд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд мэдээлж байна.
Б.Эрдэнэ