Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид 11800 шинжилгээ хийлээ. Ингээд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1069 болсноос дотоодын халдварын тоо 605 боллоо. Үүнээс 584 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 476 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 55, хөнгөн 414 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
– Улаанбаатар 6 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 5 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг хүнээс коронавирусийн халдвар авсан байна.
Үүнээс:
- Сахиур хоёр
- Өвчтөн 2
- Нэг нь гэр бүлийн хавьтлын хүн байна
– Сэлэнгэ аймгийн голомтод 1 тохиолдол илэрсэн бөгөөд хавьтлаар тусгаарлагдсан иргэн байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь амйаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 279 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт– 5
- БЗД-ийн голомт 136 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр