Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч асан Мауро Беллужи коронавирусийн халдвараас үүдэлтэй хүндрэлээс болоод хоёр хөлөө тайруулжээ. Өдгөө 70 настай тамирчин арваннэгдүгээр сарын эхээр хүнд байдалтайгаар эмнэлэгт хэвтэж, эмч нар амь насыг нь аварсан аж. Гэвч хоёр хөлийг нь тайрахаас өөр аргагүй болжээ.
Экс хөлбөмбөгчин хөлөө тайруулсан ч хошигнох мэдрэмжээ огт алдаагүй байна. “Боруссия-д бут ниргэхээр ашиглаж байсан хөлийг минь хүртэл тэд аваад явчихлаа” хэмээжээ. Тэрбээр эргэн гүйхийн тулд протез суулгуулна гэсэн итгэл найдвартай байгаа гэнэ.
Беллужи нь 70-аад онд Миланы “Интер”-т тоглож байгаад Италийн АШТ-д түрүүлж байсан түүхтэй. Мөн “Болонья”, “Наполи”, “Пистойез”-д тоглож байжээ. Үндэсний шигшээд 32 тоглолтыг өнгөрүүлж байсан тамирчин юм байна.