Коронавиурсийн халдвартай нь батлагдсан тул Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр авчралгүй үлдээсэн иргэнийг дараагийн нислэг хүртэл Чех улсад байлгахаар болжээ.
Тодруулбал Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирэх байсан ч коронавиурсийн халдвартай нь тогтоогдоод нислэгээр ирж чадаагүй эмэгтэйг 12 сарын 29-нд Чех улс руу тус улсад суугаа Элчинд сайдын яамнаас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэлх хугацаанд байлгах арга хэмжээг авч байгаа ажээ.
ГХЯ болон Элчин сайдын яамнаас тухайн хүний эрүүл мэндийн нууц болон хувийн нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж байсан учраас тус иргэнтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхгүй байгаа. Энэ завшааныг ашиглаж, өнгөрсөн хугацаанд гадаадад байгаа иргэдэд тусалж байсан иргэний нийгмийн бүх байгууллагуудад ГХЯ-ны зүгээс талархал илэрхийлье. Мөн Франкфуртэд үлдсэн тухайн иргэнийг гэртээ байлгаж байгаа нэрээ нууцлахыг хүссэн иргэдэд маш их талархаж байна хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэлсэн юм.
Л.Баяр