Арванхоёрдугаар сарын 22-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид 4134 шинжилгээ хийлээ. Ингээд 57 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1063 болсноос дотоодын халдварын тоо 600 боллоо.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар 56 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнээс БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 55 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс:
- Эмнэлгийн ажилтан хоёр
- Сахиур хоёр
- Өвчтөн дөрөв
- Гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 274 болсон бөгөөд БЗД-ийн эмнэлгийн голомт 131 боллоо.
Л.Баяр