Монгол Улсын байгаль орчны татварын дүн сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2019 онд 1.0 их наяд төгрөг болж, 2015 оноос 1.8 дахин өссөн байна.
Монгол Улсын нийт татварын 10.4 хувийг байгаль орчны татвар бүрдүүлж байна. Үүнд: эрчим хүчний татвар 4.2 пункт, тээврийн татвар 3.9 пункт, байгалийн нөөцийн татвар 1.8 пункт, байгаль орчны бохирдлын татвар 0.5 пунктийг эзэлжээ.
Байгаль орчны татварын ачаалал 2015-2019 онд 2.1- 2.7 хувь байна.
Байгаль орчны татварын 63.4 хувийг аж ахуйн нэгж, байгууллагууд, 36.6 хувийг иргэд төлж байна.
Байгаль орчны татварын ихэнх хувийг эрчим хүчний татвар эзэлдэг бөгөөд 2016 оны байдлаар 65.1 хувийг эзэлж байсан бол 2017 онд 40.1 хувь болж, өмнөх оноос 25.0 пунктээр буурчээ. Энэ нь “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” хуульд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой.
Монгол Улсын түлшний импортын 2019 оны дүнг 2015 онтой харьцуулахад дизелийн түлш 1.6 дахин их, автобензин 1.2 дахин их, онгоцны түлш 1.7 дахин их байна.