Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1006 болсноос дотоодын халдварын тоо 544 боллоо. Үүнээс 541 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 456 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 26, хөнгөн 420 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
Улаанбаатар 13 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 13 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс:
• Эмнэлгийн ажилтан хоёр
• Сахиур хоёр
• Өвчтөн дөрөв
• Гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна.
Өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг олж тандалт судалгаанд оруулсан бөгөөд БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн 75 тохиолдлын хавьтал 1,249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан байна.
Л.Баяр