Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид 12357 шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1006 болсноос дотоодын халдварын тоо 544 боллоо. Үүнээс 541 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 456 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 26, хөнгөн 420 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
Улаанбаатар 13 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 13 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс:
- Эмнэлгийн ажилтан хоёр
- Сахиур хоёр
- Өвчтөн дөрөв
- Гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна.
Өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг олж тандалт судалгаанд оруулсан бөгөөд БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн 75 тохиолдлын хавьтал 1,249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь амйаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 219 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт– 4
- БЗД-ийн голомт 75 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 216 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр