Маргаашаас мөрдөгдөх бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеэр үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагад ажилладаг хүмүүсийн автомашинд QR код олгох юм. Мөн 800 таксинд QR код олгоно. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм байна.
ЗААВАР:
Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас дараах 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхаар болсон юм.
Үүнд:
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
- Банк
- Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгай чиг үүргийн байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
- Хүүхэд хамгалалал, асрах байгууллага
- Оршуулгын үйл ажиллагаа
Б.Эрдэнэ