2020-12-22 09:451min00

МҮОНРТ орчимд агаар илүү бохир байна

unnamed

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00-08:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 89-206 байна.

МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс 206 буюу буюу бохирдолтой байна. Түүнчлэн Баян хошуу, 100 айл, Толгойт зэрэг найман байршилд агаарын чанарын индекс 109-200 буюу бага бохирдолтой байна.

Нисэх, Амгалан, Мишээл экспо, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Нэгдүгээр хороолол, Ургах наран, Монгол газар зэрэг найман байршилд агаарын чанарын индекс 101-199 байна. Энэ нь бага бохирдолтой гэсэн үг.

Харин Амгалан, Мишээл экспо, Ургах наран орчмоор агаар хэвийн байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Agaar.mn

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй