СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Сэтгэцийн эрүүл мэндэд
- Сэтгэцийн эрүүл байдал,
- Сэтгэцийн тулгамдсан асуудал,
- Сэтгэцийн эмгэг багтдаг гэсэн үндсэн гурван том ойлголт байдаг.
Сэтгэцийн эрүүл байдал гэдэг нь хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох чадвартай байхыг хэлдэг бол эмгэгт нь тус өвчний олон улсын 10 дугаар ангиллын шалгуурт багтдаг бүлэг эмгэгүүдийг хамруулдаг. Харин сэтгэцийн эрүүл байдал болон эмгэг хоёрын завсарт байгаа асуудлыг сэтгэцийн тулгамдсан асуудал гэж үздэг.
Сүүлийн үед дэлхий дахинд сэтгэцийн тулгамдсан асуудлыг нэг илрэл болох стресс бүхий таван бүлэг эмгэг нэлээд яригдах болоод байна.
Сэтгэцийн тулгамдсан асуудал нь нийгэм эдийн засгийн шалтгаанаас хамаарч хүний сэтгэл хөдлөл зан үйл түр хугацаанд өөрчлөгдөхийг хэлдэг. Сэтгэл хөдлөл, зан үйлийн өөрчлөгдөх байдал нь сэтгэл гутрал, нойрны өөрчлөлтөөр илэрч байна.
Манай улсын хувьд, СЭМҮТ-өөс 4,000 гаруй хүнийг хамруулж хийсэн судалгаагаар энэ нь нойр, сэтгэл түгшилт, сэтгэл гутралаар илэрч байгаа бөгөөд сэтгэл гутрал нь зарим тохиолдолд амиа хорлох бодол хүртэл үүсгэсэн гэсэн дүгнэлт гарчээ.
Түүнчлэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүмүүст хийсэн судалгаагаар сэтгэл гутрал, нойрны өөрчлөлтүүд зонхилж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийг стресс тайлах ур чадварт суралцахыг зөвлөе.
Хэрвээ нойрны өөрчлөлтөд орсон хүмүүс хоногт 7-8 цаг унтаж, хангалттай нойр авах хэрэгтэй бол сэтгэл түгшилтэд орсон хүмүүс амьгалын дасгалуудыг сайн хийж, амьдарлыг хэвшил болгох нь чухал.
Харин сэтгэл гутралыг аль болох асуудлыг бодитой хийгээд эерэг талаас нь харж даван туулах шаардлагатай бөгөөд иргэд сэтгэл гутралд орохгүйн тулд аливаа асуудлыг эерэг талаас нь харж, хандахыг зөвлөж байна.
Тухайлбал, одоогийн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор коронавируст халдварт өртсөн хүмүүсийг өвчин тараагч хүн эсвэл энэ бол халдвар авсан хүн гэх байдлаар харж, ялгаварлан гадуурхах ёсгүй.
ДЭМБ-аас 1999 болон 2001 онд гаргасан уриалгад, сэтгэлийн янз бүрийн таагүй байдалтай хүмүүс аливаад аль болох хүнлэг, энэрэнгүй байдлаар хандах нь өөрийнх нь өвчний эдгэрэлт, дасан зохицох чадварт сайнаар нөлөөлнө гэсэн байдаг” гэв.
Иргэд сэтгэл санаа нь хямрах зэрэг сэтгэл гутралтай холбоотой зөвлөмж, зөвлөгөөг СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарын утсаар 24 цагийн хугацаанд авах боломжтой.