2020-12-21 07:451min00

НӨАТ: Гурван сая төгрөгийн 25, таван саяын нэг азтан тодорлоо

НӨАТ

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Өнөөдрийн тохиролд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,132,077 баримт хамрагдсан юм. Үүнээс,

Үндсэн тохирлын дугаар: 91863814

  • 30 мянган төгрөгийн азтан – 22,642
  • 100 мянган төгрөгийн азтан – 2,262
  • Нэг сая төгрөгийн азтан – 237
  • Гурван сая төгрөгийн азтан – 25
  • Таван сая төгрөгийн азтан – 1
  • 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 25,167 иргэн азтан болов.
  • Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар: 28696605 байсан бөгөөд энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.