Коронавируст халдварын эхэн үед томуу, томуу төст өвчний үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна.
Бид халдвартай хүмүүсийн хавьтлуудыг эрчимтэй олж, тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс ирмэгц нь шинжилгээ авч байгаа тул ихэнхдээ шинж тэмдэггүй, хөнгөн балархай үед нь вирусийг илрүүлж тусгаарлан хяналтад авч байна.
Тиймээс ихэнх тохиолдлууд эмнэлэгт хэвтсэнээс хойш эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа.
Үүнээс дурдвал:
- Хуурай ханиалгах, толгой өвдөх шинж тэмдэг 20 хувьд,
- Нусгайрах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, халуурах шинж тэмдэг 10-14 хувьд,
- Дотор муухайрах, үнэр амт мэдрэхгүй болох, жихүүдэх хүрэх шинж тэмдэг 6-9.2 хувьд,
- Хоолонд дургүй болох, суулгах, ядрах шинж тэмдэг 4-6 хувьд,
- Нүд улайх, амьсгал давчдах шинж тэмдэг 2-3 хувьд нь илэрч байна.
- Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 20-40 насных бөгөөд нийтээр нь авч үзвэл 0-90 насны халдварт өртсөн хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Өнөөдөр Монгол Улсад коронавирусийн том кластер өвчлөл бүртгэгдсэн тул иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр.
Ийм үед хүн бүр амны хаалт зүүж өөрийгөө хамгаалан хүн хоорондын зайг барьж хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрдөж, коронавируст халдвараас сэргийлэхийг анхааруулж байна” гэдгийг нэмж хэллээ.