ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
Тэрбээр “Өчигдөр улсын хэмжээнд 8,416 хүнд шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 6 нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол хоёр хүн нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс байна.
Гаднаас зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нь Герман болон Унгар улсаас транзит нислэгээр эх орондоо ирсэн.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.
Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан кластер голомтот хавьтлуудаас коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 500 болсон бол зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 391 боллоо.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 961-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 443 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэв.
Дотоодын халдварыг танилцуулбал: /2020.12.20/
Улаанбаатар хотод- 175
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-216
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.