Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хуулийн төсөлтэй сайн танилцсан. Засгийн газрын үндсэн чиглэлд Монголын түүх хэл соёл, өв уламжлалыг цэцэрлэг сургуульд хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Хуулийн хамрах хүрээ том гэж ярьж байна. Энэ хууль аж ахуйн нэгж дээр очихоор яаж хэрэгжих вэ? Хуулийн үзэл баримтлал зөв боловч нэмж хичээл орох биш одоо байгаа хичээл дээр агуулга нэмээд явах боломжтой гэж харж байна. Төсөл санаачлагчид юу гэж үзэж байгаа вэ?
Хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Хүүхдүүдийн боловсрол дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй байгаа. Хиллари Клинтон хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол тосгоны хүмүүжлээс эхтэй гэж ярьсан.
Гэр орноос гадна, гадаа гараад хүмүүс хоорондоо хэрхэн харьцаж байна, хэвлэл мэдээллээр юу ярьж байна гэдэг том агуулгаар хүүхдүүдэд хүмүүжил олгох асуудлыг хуульд оруулж болно гэж бодож байна уу?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төсөв зардалтай холбоотой асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд хэлэлцүүлгийн явцад бүгдийг нь багтааж өгөхөд асуудал байхгүй. Зарчмыг нь бодлогоор хуульчлаад өгье.
Хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх зорилтыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх бодлогыг хуульчилж өгье. Хөтөлбөрт туссан үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байна. Манайханд байдаг нэг дутагдалтай чанар нь дэмжлэг үзүүлэх гээд байхад алга ташиж хүлээн авахын оронд иймэрхүү байдал гаргаад байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэвшүүлж байгаа бодлогыг намын гишүүний хувьд хийж байгаа юм биш. Алсын хараа-2050 хөтөлбөрт хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунлаг иргэнийг бэлтгэх гэж нэг номерын асуудал байгаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Монгол Улсад 18 нас хүрсэн 2.2 сая иргэн байна. Гэмт хэрэг гарч байгаа нь сэтгэл зүйн боловсрол дутсанаас болж байгаа. Хүмүүнлэг боловсролын тухай хууль төрийн албаныханд бас хамаатай. Төрийн албаныхан хүнлэг, ёс зүйг эрхэмлэсэн байх учиртай. Ёс уламжлалаа сэргээх үндэсний хөдөлгөөн гэдэгтэй адил томьёологдох ажил юм билээ.
Хувийн болон төрийн байгууллагууд сэтгэл зүйн төлөвшлийн асуудал руу сургалт хийдэг сайн жишигтэй болсон. Хүмүүнлэг боловсролын тухай хууль тунхаг маягтай байж болно.
Сүүлийн 20 жил Соёлын яамыг татан буулгасан. Алсын хараа 2050 хөтөлбөр дээр соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн бодлого туссан. Сэтгэл зүрхний боловсрол Соёлын яамнаас хэрэгжүүлэх нэг бодлого. Сингапурын хөгжлийн эцэг бодлого тодорхойлох хэцүү байгаагүй, иргэдийн хандлагыг өөрчлөх хэцүү гэж ярьсан байдаг. Иргэн бүрийн үүрэг. Манай ард түмэн сэтгэл зүрхний боловсрол сайтай.