Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна. Он гарсаар улсын хэмжээнд 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3061 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ. Түймрийн улмаас 65 хүний амь нас хохирч, 20 хүн түлэгдэж гэмтэн, 7 иргэн угаартаж, 823 бог мал хорогдсон байна.
Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.
Үүнд:
-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.