Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон Эрчим хүчний Хартийн гишүүн орнуудын сайд нарын түвшний Олон улсын 31 дүгээр хуралд оролцож үг хэлэв.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралд хэлсэн үгэндээ манай улс бүс нутгийн эрчим хүчний интенграцийн бодлогод идэвхитэй байр суурь баримталж, Азийн Хөгжлийн банктай хамтран “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны стратеги” баримт бичиг боловсруулсан.
Бүс нутгийн эрчим хүчний худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалд Эрчим хүчний Хартийн байгууллагатай хамтран ажиллах боломжийн талаар хэлсэн үгэндээ онцоллоо.
Манай улс Олон Улсын Эрчим хүчний Хартийн байгууллагын гишүүн орон бөгөөд 1998 онд элсэн орсон.
Түүнээс хойш Эрчим хүчний Хартийн байгууллагын нарийн бичгийн газартай хамтран “Эрчим хүчний салбарын үр ашгийн талаарх бодлого, хэрэгжилтийн талаарх судалгаа” /1998 он/, “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин” /2013 он/ “Азийн супер сүлжээ-гобитек” судалгааны ажлыг Эрчим хүчний Хартийг оролцуулан Зүүн хойд Азийн таван орны судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран /2014 он/ тус тус хийж гүйцэтгээд байна.
Мөн 2011 онд Улаанбаатар хотноо Эрчим хүчний Хартийн хурлыг зохион байгуулсан бол 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатарын эрчим хүчний форумыг “Зүүн хойд азийн супер сүлжээ-гобитек” хамтарсан олон улсын хурлууд зохион байгуулж тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн юм.
Эрчим хүчний Хартийн баримт бичиг нь Дэлхийн хэмжээнд жинхэнэ гишүүн 54 орон болон Европын холбоо, 37 ажиглагч гишүүн орнуудыг хамруулсан байгууллага юм. ОХУ гишүүн орон бол БНХАУ ажиглагч гишүүний үүргийг гүйцэтгэдэг билээ.
Б.Эрдэнэ